Архивын газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Архивын газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Архивын Ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг өтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, 2010 оны 261-р тогтоолоор батлагдсан “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ”-ний хүрээнд хөрөнгө, хүн хүч, техник технологийн болон удирдлага, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэн орон нутгийн архивын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 9,5 сая төгрөгийн үнэ бүхий /сервер компьютер, персонал компьютер, сүлжээний свитч, тог баригч, принтер, зөөврийн хатуу диск, скайнер/ техник хэрэгслэлийг өгч байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бодит дэмжлэг туслалцаа болж байна.

“Амьдрал ус мэт урсан өнгөрөхөд  

Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийн хэлсэнчилэн төрийн архив гэдэг нь тухайн улс үндэстний түүхэн ой санамж бөгөөд энэ утгаараа архивын баримт бол нийгмийн үнэт баялаг төдийгүй, мэдээллийн чухал нөөц, эх сурвалж гэдгийг өнөөдөр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотойгоор Архивын салбартаа тэргүүлэгч болсон Архивын Ерөнхий газрын хамт олноос цаг үеэ олсон, оновчтой ажлыг хэрэгжүүлсэнд тань талархал илэрхийлж үйлс зорилго нэгтэйгээр архивын салбарт хамтран ажиллахад таатай байна.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж