Д.Сүрэнхор долоо хоног эмнэлэгт хэвтээд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор долоо хоног эмнэлэгт хэвтээд гарчээ

Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор Ганцхудагт саатуулагдаад сар гаруй болж байна.Тэрбээр өөрийн хүсэлтээр Ганцхудаг дахь Урьдчилан хорих төвийн эмнэлэгт долоон хоног хэвтээд өнгөрөгч баасан гаригт эмнэлгээс гарчээ. Түүний биеийн байдал эрс муудсан гэсэн мэдээллийг хорих төвийн дарга хурандаа Л.Өлзиймөнхөөс тодруулахад “Биеийн байдал тийм ч муу биш. Элэгний өөрчлөлттэй гэсэн байх. Яг ямар оноштой хэвтэн, ямар  эмчилгээ хийснийг  би мэдэхгүй юм байна. Долоо хоног эмчлүүлээд гарсан” гэв.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж