“Нэг цонхны” мастер төлөвлөгөө боловсруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Нэг цонхны” мастер төлөвлөгөө боловсруулна

Сангийн сайдын зөвлөл хуралдаж гадаад худалдааг хөнгөвчлөх үндэсний нэг цонхны ситемийн мастер төлөвлөгөө болон удирдах хороо байгуулах тухай асуудлыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон байна. Мөн зорчигч гаалийн болон албан татваргүйгээр улсын хилээр нэвтрүүлэх барааны хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Зорчигч хилээр орохдоо тарифын бус хязгаарлалттай бараа, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулалт хийгдэх, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд бараа материалаас бусад гаалийн болон бусад албан татваргүй нэвтрүүлэх барааны хэмжээний талаар дахин хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Сангийн сайдын зөвлөлд Сангийн яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон Монголбанк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагуудын тэргүүнүүд багтдаг аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж