Ерөнхийлөгч “Наурыз”-ын баярт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Наурыз”-ын баярт оролцлоо

Ерөнхийлөгч “Наурыз”-ын баярт оролцлоо

Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс казах түмний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр “Элит” төвд зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж казах ахмадуудаа хүндэтгэн уг арга хэмээнд оролцлоо. Энд нийслэлийн казах ахмадууд, “Наурыз”-ын баяраар төрийн өндөр шагнал хүртсэн хүмүүс хуран цугларчээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Б.Нэргүй Баян-Өлгий аймагт зохион байгуулсан “Наурыз”-ын баярын арга хэмжээнд өнөөдөр оролцон Ерөнхийлөгчийн илгээлтийг уншин сонордуулахад иргэд талархан хүлээн авав. Тэрээр энэ арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан хүмүүст  төрийн одон, медаль гардуулж баяр хүргэлээ.

Зохиогчийн эрх: president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж