Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс казах түмний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр “Элит” төвд зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж казах ахмадуудаа хүндэтгэн уг арга хэмээнд оролцлоо. Энд нийслэлийн казах ахмадууд, “Наурыз”-ын баяраар төрийн өндөр шагнал хүртсэн хүмүүс хуран цугларчээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Б.Нэргүй Баян-Өлгий аймагт зохион байгуулсан “Наурыз”-ын баярын арга хэмжээнд өнөөдөр оролцон Ерөнхийлөгчийн илгээлтийг уншин сонордуулахад иргэд талархан хүлээн авав. Тэрээр энэ арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан хүмүүст төрийн одон, медаль гардуулж баяр хүргэлээ.