
Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Алвесийн багтайгаа байгуулсан өмнөх гэрээ 2012 онд дуусах байсан ч Кэмп Ноу цэнгэлдэхийн эзэд гэрээний хугацаа дуусахыг нь хүлээж тэвчилгүй шууд шинэ гэрээ хийхийг хүссэн. Учир нь “Дэлдэн чихт” хамгаалагч Пеп Гуардиолагийн багийн гол тоглогчдын нэг. Мөн гэрээ дууссан үед багтайгаа шинэ гэрээ хийхийг хүсэхгүй байх магадлалтай байсан вм.
Багийн албан ёсны мэдэгдлээр шинэ гэрээ нь 2015 оны зургадугаар сарын 30 хүртэл хүчинтэй байх аж. “Барса” түлхүүр тоглогчоо авч үлдсэн нь Алвесийг сонирхож байсан “Челси”, “Манчестер Сити” багуудын санаархлыг тасаллаа.
Score Studio