2010 оны 3 сард “Эх Дэлхийн Цаг” аяныг дэмжиж дэлхийн 128 улсын 4500 гаруй хот, 850сая хүмүүс оролцсон нь энэхүү арга хэмжээг уурамьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн өргөн цар хүрээтэй аян болгож чадсан юм.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй “Эх Дэлхийн Цаг” аянг дэлхийн бөмбөрцөг даяар дэмжиж байгаагын тоонд Кока-Кола Компани ч мөн багтаж байна. Энэхүү аянд бид бүх нийтээрээ оролцсоноор “Эерэгээр амьдарцгаая” үзэл санаагаа илэрхийлээд зогсохгүй дэлхий ертөнцөд эерэг өөрчлөлт авчирахад бодит хувь нэмэр болох юм. 2011 оны 3 дугаар сарын 26-ний Бямба гарагийн 20:30 цагаас 21:30 цагийн хооронд СҮХБААТАРЫН ТАЛБАЙД бүтэн НЭГ ЦАГ-ийг “Эх Дэлхийн Цаг” болгон гэрлээ унтрааж энэхүү бахархмаар аяныг өрнүүлэх гэж байгаа бөгөөд энэ жил Сэнгүр брэнд ч мөн нэгдэн оролцож байна.
Тиймээс та бүхнийг энэ боломжийг ашиглан гэр бүл, найз нөхөд, хамт олон, харилцагч, түншүүд болон эргэн тойрныхондоо бидний энэхүү маш хялбар бөгөөд энгийн үйлдэл маань ирээдүйд ямар их ЭЕРЭГ нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг явуулж буй том үйл хэрэг болохыг таниулж мэдүүлэхийг хүсч байна.
3 сарын 26 ны Бямба гарагийн 20 цаг 30 минутанд гэрлээ унтраахаа бүү мартаарай