Н.Энхбаяр дөрвөн шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр дөрвөн шаардлага тавив

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрөөс албан ёсоор өлсгөлөн зарлаж байгаа гэж түүний өмгөөлөгч О.Баасанхүү мэдэгдлээ. Мөн тэрээр хэд хэдэн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид хүргүүлэх юм байна. Сүхбаатар дүүргийн шүүхэд хандах хугацаа нь өнөөдөр үдээш хойш дуусах учраас үүнээс өмнө шаардлагуудаа хүргүүлнэ гэлээ.

Өмгөөлөгч О.Баасанхүү “Шаардлагадаа дөрвөн зүйлийг тусгасан. Улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоох, Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй байх ёстой,  Үндсэн хууль хүн бүр тэгш байх ёстой, өлсгөлөн зарласан өдрөөс хойш зөвхөн өөрийн хүсч буй хоёр хүнээр эмчлүүлэх, энэ үед ямар нэг эм тариа хийлгэхгүй байх” зэрэг шаардлагуудыг хүргэж байгаа.  Мөн өчигдөр мөрдөн байцаагчид Н.Энхбаяртай уулзахдаа өмнө нь танилцуулж байгаагүй мөрдөн байцаалтын хавтаст хэрэг танилцуулж, өмгөөлөгч нарыг нь гурван хоногийн  дотор танилцах үүрэг өгсөн.

Өмнө нь нэг ч удаа мөрдөн байцаалт явуулж байгаагүй хэрнээ гэнэт хавтаст хэрэгтэй танилц гэж байгаа нь улстөрийн зорилготой гэж бодож байна. Энэ сардаа багтаан түүний хэргийг шүүхэд шилжүүлэхийг үгүйсгэхгүй байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж