
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японоос импортоор оруулж буй хүнсний бүтээгдэхүүнээс айх хэрэггүй гэж мэдэгдсэн байна. Энэ сарын 11-нд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн гамшиг болон Фукушимагийн цөмийн станцын дэлбэрэлтийн дараа тус бүсээс хүнсний бүтээгдэхүүн гаргахыг хориглосон аж.
АНУ-ын хүнс, эмийн яам Японы Фукушима, Ибараки, Точиги, Гунма бүсийн импортын сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоог хилээр оруулахыг хориглосон байна. Харин Японы Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Юки Эдано Японы импортын хүнсний бүтээгдэхүүнд улс орнууд “логикоор хандах” хэрэгтэй гэж хэвлэлийн хуралд дээр мэдэгдсэн байна.
Н.Энх