Юань ам.долларын эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Юань ам.долларын эсрэг

Хятад юанийн ам.доллартай харьцах ханш өсч дээд амжилт тогтоосныг эдийн засагчид Бээжин инфляцийг бууруулахаар тэмцэж буйн шинж гэж үзжээ.
 
Хятадын албаны эх сурвалжуудад мэдээлснээр тус улс үнийн өсөлтөөс үүдсэн инфляцийн дарамтаас зайлсхийхийн тулд юанийн ханшыг чангатгаж байгаа ажээ. Газрын тосны үнийн өсөлт сүүлийн хоёр жилийн дээд амжилт тогтоогоод байгаа энэ үед эрчим хүчээр ангаж цангасан Хятадыг инфляцийн өсөлт  айлгаж байна.

Үүнээс үүдэн Хятадад бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь ард иргэдийг бухимдуулж байгаа аж.  Мягмар гаригт юанийн ханш 6.5552 – 6.5596 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон байна.  Юаний ханш өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш  4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд долоо хоногийн дундаж өсөлт 0.2 хувьтай байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж