Нүүрсийг Хятадын ханшаар үнэлсээр байх уу | News.MN

Нүүрсийг Хятадын ханшаар үнэлсээр байх уу

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Нүүрсийг Хятадын ханшаар үнэлсээр байх уу

 “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үзэх аргачлал” –ыг Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд боловсруулж эхэлжээ. Аргачлалыг олон улсын туршлагад үндэслэн өөрийн орныхоо онцлогт тохируулан өөриймшүүлсэн гэж татварынхан тайлбарлаж байгаа ч уул уурхайн салбарынхан харин ч олон улсын хэм хэмжээнээс гажжээ гэсэн дүгнэлтийг өгч байлаа. “Олон улсын хэмжээнд дагаж мөрддөг хэм хэмжээг үл хайхрах нь аюултай. Уул уурхай, ашигт малтмалын баялагтаа тулгуурлан хөгжихөөр зорьж буй өнөөгийн нөхцөлд өөрийнхөө үнийг хатуу тогтоогоод тулгаад байх аваас Африкийн улс орны гашуун түүхийг давтахгүй гэх баталгаагүй. Ялангуяа хууль эрхзүйн хувьд сөрөг үр дагавартай. Гарч болзошгүй маргааны үед сөрөг үр дагавартайг одооноос анхаарах ёстой. Олон улсад мөрдөгдөөд байгаа зан заншил буюу бичигдээгүй хэм хэмжээг бодолцох  ёстой. Эс тэгвээс хэчнээн гадаадын хөрөнгө оруулагчид арбитрын шүүхэд хандахыг таашгүй” гэж Хуульзүйн хүрээлэнгийн олон улсын эрхзүйн секторын эрхлэгч Ц.Эрдэнэболд яриандаа онцолсон. Гэвч түүний энэ санааг Татварын ерөнхий газрынхан эрс үгүйсгэж байлаа. Учир нь олон улсын хэм хэмжээ гэдэг нь цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн зүйл байхгүйн дээр Монгол Улс  тусгаар улсын хувьд дагаж мөрдөх өөрийн гэсэн хууль дүрэмтэй байх ёстой гэж татварын байцаагч нар үзэж байлаа.
Дагалдах элементийн агуулгыг тодорхойлолгүйгээр хил давуулах нь зөв үү?
Монгол Улсын нутаг дэвсгэрээс ашигт малтмал олборлож буй бүхий л компани аж ахуйн нэгж, экспортлосон бүтээгдэхүүнийхээ таван хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг. Энэхүү төлбөрийг  Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо олон улсын худалдаанд мөрддөг үнэ ханш,  дүрэм журмыг баримтлан тухайн сарын биржийн үнээр тооцож байна гэж заасан байдаг ажээ. Гэтэл татварынхан зөвхөн биржийнх нь үнийг аваад тухайн баяжмалынх нь тоо хэмжээгээр үржүүлээд таван хувийн төлбөр ногдуулдаг байна. Гэтэл олон улсын худалдаанд мөрддөг зан заншлын хэм хэмжээгээр бол боловсруулах үйлдвэрийн зардал болон баяжмал доторх хорт элементийг ялгаруулах зардлыг тооцдог ажээ. Ингээгүйгээс экспортлогчдод төлбөрийн хэмжээ хүндрэлтэй тусч байна гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцсон компанийн төлөөлөл тайлбарлаж байлаа. Тэгээд ч шинээр боловсруулж буй аргачлал нь Засгийн газрын 88 дугаар тогтоолоос огт ялгарахааргүй байна гэдгийг Монголын уул уурхайн ассоциацийн зүгээс ч өгүүлж байлаа. Түүнчлэн гаргаж буй баяжмалын хэмжээг бүхэлд нь тооцож төлбөр авах нь буруу, чийгийг нь хүртэл хасч тооцдог болох хэрэгтэй гэж  “Эрдэс холдинг” компанийн зүгээс  санал болгож байлаа. Аргачлалд баяжмалын агуулгын хэмжээг зөвхөн гаалийн төв лабораториор шинжлүүлэхээр заасан нь дэндүү нэг талыг барьсан шийдвэр гэж уул уурхайнхан бухимдав. Эрдэнэт, Цайртменералын аль алинд нь хөндлөнгийн лаборатори байсаар байтал гаалийн лабораторид шинжлүүлэхийг шаардах нь цаг хугацаа алдсан хэрэг болно гэж тэд үзэж байгаа ажээ.   
Харин нөгөө талд нь татварынхан өөрсдийн байр сууриа хатуу хамгаалж байлаа. “Уул уурхайн компаниуд бол ашгийн төлөө ажилладаг. Татвар болоод төлбөрийг аль болох бага хэмжээтэй төлөхийг л хичээнэ шүү дээ. Тэд олон улсын зах зээл дээр 92 ам.доллараар үнэлэгдэж байгаа баяжмалыг 30-40 ам.доллараар үнэлүүлэх сонирхолтой байдаг. Тэгэхээр төлбөр тооцоог үнэн зөв явуулах нь улсад болон ард олонд л хэрэгтэй. Тиймээс төлбөрийг тогтоох аргачлалыг нарийн чанд, алдаа мадаггүй боловсруулах нь бидний үүрэг. Түүнчлэн эх орны эрдэнэс баялгийн агуулгыг тооцоолж байгаа одоогийн арга ч буруу. Ганцхан жишээ татъя. “Цайртменерал”-ын гаргаж байгаа баяжмалд алт, мөнгө хэдий хэртэй байгааг нь л үнэлдэг. Гэтэл уг баяжмалд алт, мөнгөнөөс гадна 30-40 хувийн агуулгатай төмөр ямар ч татвар, хяналтгүйгээр гадагш гарсаар байгаа. Тиймээс дагалдах элементэд ч үнэлгээ тогтоох нь шударга хэрэг болно”  гэж ТЕГ-ын мэргэжилтэн Д.Шатар өгүүлж байлаа. МХЕГ-ын мэргэжилтэн Д.Чилхаажав татварын байгууллагын барьж буй зарчим зөв гэсэн байр суурьтай байлаа. Учир нь нөөц ашигласны төлбөр бол татвар биш. Нэгэнт татвар биш болохоор тухайн компани ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалан ашигт малтмал экспортолсон л бол таван хувийн төлбөр төлөх л учиртай гэж тайлбарлаж байлаа. Ийн болох болохгүйн заагийг нэг удаагийн хэлэлцүүлгээр тогтоож хараахан амжсангүй. Аргачлалыг гаргахын өмнө олон талт санал санаачлага болгоныг хүлээн авна гэдгээ  татварынхан  амлаж байна.

Нүүрсийг Хятадын ханшаар үнэлсээр байх уу
Ашигт малтмалаас үнийн хувьд хамгийн тогтворгүй, бас ойлгомжгүй нь нүүрс юм. Учир нь өнөө хэр нүүрсний үнийг мэдээлдэг бирж хаана ч байхгүй. Хэд хэдэн улс нүүрсний биржийг дагнан байгуулах гэж үзсэн ч бүтээгүй гэнэ. Нүүрс дотроо маш олон төрөл байхын дээр тэр бүр нь өөр өөр үнэлгээтэй байдаг. Тиймээс нүүрсний жишиг үнийг манай улс БНХАУ-ын Шанхайн биржийн үнээр багцаалан тооцож байгаа нь оновчтой зүйл биш гэж нүүрс экспортлогчид үзэж байна. Хятад нүүрсний үнээ бүсчлэн тогтоодог бөгөөд манайхан газар нутгийн байршлаар хамгийн ойр ӨМӨЗО-ны ханшаар жишиг үнийг тооцдог. Гэтэл хятадууд НӨТ болон тээврийн зардлыг шингээсэн байдаг учир хэт өндөр үнэлгээ байдаг гэж уул уурхайнхан тайлбарлаж байлаа. Энэ мэтчилэн уул уурхайнханд тулгараад байгаа асуудлаар өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Гэвч хэлэлцүүлгээр хэн хэн нь байр сууриа хамгаалж талууд тохиролцоонд хүрэхээр найдвар лав харагдсангүй. Цаашид ч хэлэлцүүлэг үргэлжлэх бололтой.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2010-04-12 202.179.20.140

Olvorlogch nar chini uurhain am nuhtsuluur hujaa nart hyamd uneer zarj bgaa shuu dee Yun delhiin zah zeel Uursduu ch uhaj gargaj irehgui gadaad guitsetgegcheer uhuulj baigaa uunii hor urshigaar 1 tonn nuurs olvorlood olj boloh bsan mungunii 90 aldaad 10-iig l license ezemshigch ni avch bgaa Ter 10 ni ard tumend naaldahgui ee ediin zasag usch bgaa geh bolovch exportiin 92 ni huder ternees oloh ashig mongold uldehgui bgaa uchiraas yaduursaar l

Avatar

zochin 2010-04-12 182.160.22.117

iim heleltsuuleg bolson ni sain bainaa Ene uul uurhain associatsi gej Mongol ulsinhaa erh ashgiig boddoggui neg sonin baigullaga baidag umaa Yamar humuus end baidag um be

Avatar

Hi 2010-04-12 115.176.165.17

MONGOLd hyatad huiliin daguu olborlolt yavuulj baina gej Tamsgiin ordiig soruulj baigaa hyatad helj baileeshdeMONGOL tusgaar uls muon yumuu ugui yuUne uoorsdoo togtooj boldgueeAshig harasan olborlogch MONGOL unoodroo haraad udor shuonogui achaad baigaamuuHuuhdeesee hulgai hiigeed baigaagaa oilgohgueeSain etseg yum bizde

Avatar

иргэн 2010-04-12 202.179.24.88

Энэ их мэдэгч хэний талд байна ганцхан нүүрс зөөгөөд байгаа юум уу өч төчнөөн юум л өдөр шөнөгүй зөөж байнатэгээд ард түмэнд юу олдож байгаа юум улам л ядуурч байнабидэнд ирээдүй хойч үе гэж бий тэгэхэд зөвхөн хар амиа бодох өнөө маргаашаа харах хэрэггүй л баймаар байна тэгээд бас давтагдашгүй хүчин зүйл яриад байх шаардалга алга

Avatar

citizen 2010-04-12 202.70.33.218

Ýíý ñýòãýãäýë áè÷èæ áàéãàà õ¿ì¿¿ñ ýíãèéí ò¿âøíèé îéëãîëòòîé õ¿ì¿¿ñ òóë àñóóäëûí ó÷ðûã ñàéí ìýäýõã¿é áàéõ òàëòàé íèéò îðëîãûí 5-øøè òàòâàð ãýäýã áîë 16-20 îð÷ìûí òàòâàðòàé ÒÝÍÖÄÝà ÞÌ Õàðèí ýíý ×èëõààæàâ áîëîí òàòâàðûíõàí ýíý òýð ãýñýí õ¿ì¿¿ñ áîë ìýäýõ ¿¿ðýãòðýé àòëàà þó ÷ ìýääýãã¿é òýíýã¿¿ä áàéäàã þì Èéì õ¿ì¿¿ñèéã õàëæ òýòãýâýðò íü ãàðãààä òºð òóõàéí ñàëáàð áèçíåñèéã ìýääýã õ¿ì¿¿ñèéã àæèëëóóëàõ õýðýãòýé

Avatar

as 2010-04-12 202.131.226.98

5 хан хувийн тєлбєр тєлж чадахгїй байгаа бол болих хэрэгтэйТа нар 100 тєгрєгєєр зарах нїїрсээ монголоос 5 тєгрєгєєр худалдаж авч бєйна гэсэн їг шїї дээЭнэ 5 хувийг єсгєх хэрэгтэй гэж їзэж байна

Avatar

yu bicheed baina daa. 2010-04-12 123.121.203.138

Hyatadaas avch baigaa Nuursnii jihsig une ondor togtooson bol bidend sain bish uuBidnii nuurs unetei zaragdah yum bish uuTegvel mongolchuud bid nuursnii uniin birjiig olon ulsiin hemjeend gargachihaad une hanshiig bariad baihiig hen ch horiogui bizdeeBusdiig muuchilj baihaar oorsdoo tolgoigoogaraa buteelch ajil hereg bolgohod ajilluulah tsag bolson yum bish uu Hudal unen ni medegdehgui 2 dahian nyagtlaad unshval yu helsnee ch medehgui bolohoor nairuulga zuitei niitlel hemeeh heruuliin alimiig alin bolgon tarij baih yum ve

Avatar

olon urigalchidad. 2010-04-12 123.121.203.138

Olon urigalch uzel gedgeer baij boloh bas amidrald baidagch ter bur tugeemel hereglj boldoggui zuiliig talh adil hyalvarshuulj bodood bichij ard tumniig huvaagduulj taltsuulj baih hereggui eeOnoodor hyatad uls ni delhii deer olon buteegdehuuntuuhii ediin uniin handlagiig todorhoilg baina daa Muu l bol zuun hoit zugiin har ovoohoi gedeg uzleesee haayadaa ch bolov salj baimaar baina shuu

Avatar

тэрс үзэлт 2010-04-12 202.131.231.190

Таван толгойгоос гарч байгаа нүүрст лимит тогтоомоор юм Байгаагийн зоргоор ачаад яах юм вэ Хятадын бодлого бол нэг өдөрт л бүгдийг авах Бидний баялаг өдөр ирэх бүр үнэд орно Хугацааны хувьд яараад байх юм байхгүйҮүнийг хэлэхийн учир Бороо гоулдыг монгол давтах хэрэггүй

Avatar

bodit unen. 2010-04-12 123.121.203.138

Nuurs bol bus nutag bolood chanaraaraa yalgaatai unelegddeg yum gesenMongolchuud bid chini hyatad l gevel yu ch baisan muulj bas uguisgej baidag muuhai zanshiltai bolchihson humuus Tegeed zogsohgui oorsdiigoo Evrop setgelgeetei gej hoordogch yag unen heregtee bol onoo muu hyatadaasaa evrop setgelgee gedgeeree holoo hotsorchihson baigaagaa odoo harah tsag bolson baihaaHyatad tani une hanshiig delhii hemjeend noloolood baihad bid haashaa zailah yum veAlivaa yuman delhii deer baidag bolovch davagdashgui huchin zuil gej baidag Iim davagdashgui zuiliig zahiin neg delguurt baidag talh meteer hyalbar bodoj uhar mochid ard tumniihee tolgoig ugaaj taltsuulj huvaagduulj baih hereggui Bidend ali boloh amiraltai bodit medeelel l heregtei Iim medeeliig hurgej baihiig chin setgelees husch baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж