“Евро-2012”-ын шүүгч нар сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын шүүгч нар сургалтад хамрагдав

Ирэх зургадугаар сарын 8-нд нээлтээ хийх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө UEFA-гийн шүүгчдийн албаны мэргэжилтнүүд Польшийн нийслэл Варшав хотноо уулзалт хийлээ. Энэ үеэр нийт 72 шүүгч болон туслах ажилтнууд сургалтад хамрагдсан байна. UEFA-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга Пьерлуйжи Коллина тэмцээний үеэр ажиллах шүүгчдийг сонгохдоо хянамгай хандахыг сануулж байна.

Мөн түүнээс сүүлийн үед маргааны сэдэв болоод байгаа гоолын шугамын технологийг ашиглах хэрэгтэй эсэх талаар асуухад “Дотоодын тэмцээн, уралдааны үеэр хаалганы хажуугийн шүүгчид энэ үүргийг сайн биелүүлж байгааг би харсан” хэмээн хариулжээ.  Түүнээс энэ жилийн Аваргуудын лигийн финалд маш олон тоглогчид торгуулийн улмаас оролцох боломжгүй болсон нь хэр зөв шийдвэр байсан талаар асуухад "Бүх зүйл ном журмын дагуу явагдсан. Ямар нэгэн алдаа гаргавал шийтгэл амсах нь тодорхой учраас дээрхи торгуулийг хатуудсан гэж бодохгүй байна" гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж