
Гэхдээ эвслийн хүчний төлөөлөгч, дэд адмирал Билл Гортни хэвлэлийн бага хурал дээр “Бид Каддафийн хойноос хөөцөлдөөгүй” гэдгийг онцолжээ. Каддафийн ордноос утаа гарч эхэлсэн талаар асуухад “Бид түүний өргөөг онилоогүй” гэсэн хариулт хэлсэн байна. Америкийн телевизийн мэдээснээр Засгийн газрын дөрвөн давхар байр цохилтод өртсөнөөр багагүй хохирол амссан бололтой.
Ш.Мягмар