Фосфоритын ордод хайгуул хийхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Фосфоритын ордод хайгуул хийхийг хоригложээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа
явуулж байсан “Талст маргад” компанийг АТГ-аас шалгаж, хайгуулийн
лицензийн эрхийг нь цуцалжээ.

Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод ашиглалтын зургаа, хайгуулийн 10
гаруй лиценз 2007 онд олгогдсон байдаг гэнэ. Ингэхдээ хууль зөрчиж
олгогдсон аж. Тухайлбал, Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод урьд нь
улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож стратегийн ордод
оруулсан байна. Тиймээс дахин хайгуулийн лиценз олгох ёсгүй аж. Үүнийг
Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлд тодорхой заажээ.

Түүнчлэн хайгуулийн тусгай зөвшөөрөл авсан тухайн компани жил бүр
тодорхой хэмжээнд хайгуул хийсэн байх шаардлагатай төдийгүй энэ талаараа
танилцуулж байхыг хуульд заасан байдаг юм байна. Гэтэл “Талст маргад”
компани нь гурван жилийн хугацаанд шинээр хайгуул хийгээгүй нь
тогтоогджээ. Гэтэл хайгуулийн лиценз сунгагдсан байсан нь хууль зөрчжээ.

Д.Бат

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж