Пакистанд автобус ослоор 15 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Пакистанд автобус ослоор 15 хүн амиа алджээ

Өнөө өглөө Пакистанд хот хоорондын автобус уулын хавцал руу унаж, наад зах нь 15 хүний  амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн хэмээн ИТАР-ТАСС мэдээлэв.

Уулархаг нутагтай Гилгит мужийн Равалпинди хотоос гарсан автобус уулын замын хэцүү хэсэгт жолоодлого алдсанаас автобус осолдсон гэж урьдчилан таамаглаж байгаа юм.

Гэмтсэн зорчигчдыг ойрхон байрлах эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаа нар ослын газарт шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж