
Харин өнөөдөр тэрбээр дарга, дэд дарга нар нь ял сонсч, Ганцхудаг руу ачигдсанаас болж эзгүйрээд байгаа АТГ-ын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нөхцөл байдлыг УИХ-д танилцуулах болсон тухайгаа хэллээ.
Авлигын тухай хуулинд дарга дэд дарга нар нь эзгүй тохиолдолд тус байгууллагын ажлыг хэн удирдах талаар тодорхой тусгаагүй байдаг учир ийнхүү УИХ-д хандахаар болсон байна. Сануулахад, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс өчигдөр АТГ-ын дарга Ч.Сангарагчаад 2.4 жил, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон юм.
С.Отгон