Үнэт цаасны нэр нөлөө бүхий зөвлөгч фирм Walt Disney компанид Стив Жобсыг удирдах зөвлөлдөө сонгохгүй байхыг зөвлөсөн байна. Glass Lewis & Co фирмийн мэдэгдсэнээр Apple корпорацийн гүйцэтгэх захирал Стив Жобс 2010 онд санхүүгийн хурал зөвлөлгөөний 75 хувьд нь оролцоогүй хариуцлагагүй нэгэн гэж үзжээ. Стив Жобс эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Apple дахь ажил үүргээ түр хойшлуулаад байгаа аж. Гэвч Glass Lewis фирм Жобс дөрвөн жилийн хугацаанд ингэж хариуцлагагүй загнаж байгаа нь анхны удаа биш гэжээ. Стив Жобс Walt Disney –н хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 7.29 хувийг эзэмшдэг ажээ. Walt Disney компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал удахгүй болох гэж байгаа бөгөөд Glass Lewis фирм удирдах зөвлөлийн гишүүнээр сонгохгүй байхыг бусад гишүүдэд сануулжээ. Харин Walt Disney болон Apple-ийн төлөөлөгчид энэ мэдэгдэлд хариу өгөөгүй байна.