Орон нутгийн эрүүл мэндийн салбарын барилга байгууламж хуучирч муудсан, үйл ажиллагаа стандарт шаардлага хангахгүй байна гэсэн гомдлууд удаа дараа гарах болсон. Дорнод аймгийн хувьд ч мөн адил Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэгт дээрх асуудлуудыг шийдэх зорилгоор энэ оны төсөвт их засварын хөрөнгийг шийдвэрлэсэн байна. Уг их засварын ажлыг гүйцэтгэх тендерийг энэ сарын 22-ноос Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас эрх бүхий тендерт оролцогчдын дунд ирэх сарын 25-ныг хүртэлх хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж ирэхийг анхааруулж байгаа аж.
Д.Долгор