
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Бээжин дэх айлчлалаа эхэлсний дараа Синьхуа агентлаг дээрх мэдээллийг цацжээ. Бээжин дэх АНУ-ын элчин сайд Гэри Локе “Вашингтон пост” сонинд утсаар мэдээлэл өгөхдөө тэрбээр машинаараа Ченийг Бээжингийн эмнэлэгт хүргэж өгсөн гэжээ. Ченийг хууль бусаар орогнуулж байсныхаа төлөө АНУ-ыг уучлал гуйх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэнийг Синьхуа агентлаг мэдээлсэн аж. Тэрс үзэлт хуульч Чен 2010 онд замын хөдөлгөөнд саад учруулж, улсын өмч эвдэж сүйтгэсэн хэргээр баривчлагдаж, дөрвөн жил гэрийн хорионд байх ял сонссон байна. Чен Гуанчен нь Хятадын нэг хүүхэд бодлогыг хатуу шүүмжлэгчдийн нэг бөгөөд эмэгтэйчүүдэд хүчээр үр хөндөлт хийж, үргүй болгож буйг эсэргүүцдэг нэгэн юм байна.