Өвөрхангай аймгийн 80 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтсан ажлын хүрээнд Арвайхээр сумын гудамж талбайг тохижуулах, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг ирэх тавдугаар сард багтаан гүйцэтгэх шийдвэр гаргасан байна. Гудамж талбайн гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийг энэ сарын 22-ноос сонирхож буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарлаад байна. Ирэх сарын 21-ноос өмнө тендерт оролцогчид тус аймгийн засаг даргын тамгын газарт ирүүлэхийг анхааруулж байна.
Д.Долгор