Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Facebook IPO 18-нд гарна

Олон нийтийн сүлжээний аварга сайт “Facebook” хөрөнгийн зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөгөө танилцуулсан.

Facebook таван тэрбум ам.долларын анхдагч хувьцаа гаргахаар зарласан ба хугацаагаа хараахан товлоогүй байсан юм.

Харин Wall Street Journal-д мэдээлснээр Facebook-ын удаан хүлээлгэсэн IPO энэ сарын 18-нд гарахаар болсон байна.

Харвардын их сургуулийн оюутан Марк Цукербергийн үндэслэсэн Facebook дөнгөж найман жилийн өмнө үүссэн боловч өнгөрсөн жил л гэхэд нэг тэрбум ам.долларын ашиг олж, дэлхий даяар 845 сая хэрэглэгчтэй болж чадсан юм. Facebook хөрөнгийн зах зээлд өрсөлдөх хүсэлтээ Америкийн “the Securities and Exchange Commission”-д хүсэлт гаргасан гэнэ. Facebook  2011 3.71 тэрбум ам.долларын орлого олсноос цэвэр ашиг нь тэрбумд хүрчээ. Facebook-ыг үндэслэгч Марк Цукерберг сайтын хувьцааны s 28.4 хувийг эзэмшдэг. 2004 онд Google корпораци 1.67 тэрбум ам.долларын IPO гаргаж байсан юм.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж