
Хүсэлтийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өчигдөр тэдгээр эрдэмтэн судлаач, олон нийтийн байгууллага, байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр тэдний саналыг хүлээн авч, цоохор ирвэсийг агнахгүйгээр генетикийн судалгаа, шинжилгээ хийх боломжтой гэж шийдвэрлэсэн байна. Тиймээс БОАЖ-ын сайд Л.Гансүх өнөөдөр Засгийн газрын тогтоолд заасан цоохор ирвэс агнах квотыг ашиглахгүй байх тушаал гаргажээ.
Б.Мандах