
ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтыг тавдугаар сарын 15-ны 10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхимд зохион байгуулах ажээ. Айлчлан ирэх ОХУ-ын бизнес эрхлэгчид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэд хэдэн чиглэлээр Монголын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа аж.
Д.ЖАРГАЛ