Бурхан Халдуныг моджуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Бурхан Халдуныг моджуулна

Бурхан Халдун хайрханы өвөр Хэрлэн мөрний эх Их хоригийн нутагт  мод тарихыг уриалж, өнөөдөр нэр бүхий байгууллагуудаас мэдээлэл хийлээ. Мод тарих үйл ажиллагаанд “Бурхан Халдун” групп, “Мон лаа” ХХК, “Хэрлэн аравт” ТББ, “Тэнгри”, “Энэбиш” сан , “Монгол фильм” студи зэрэг байгууллагууд нэгдэж буй ажээ.

Одоогоос 4-5 жилийн өмнөөс уг газрыг моджуулах элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан хэдий ч үр дүнгээ өгсөн нь үгүй, өч төчнөөн үргүй зардал гарч байсан баримт цөөнгүй бий гэнэ. Харин энэ удаад нэлээд олон жил мод үрслүүлж, суулгац бэлтгэсэн туршлагатай н.Хурц гуайн удирдлага, санаачилгаар “Хог биш мод тарья” уриан дор мод тарих ажлыг өрнүүлэх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс энэ үеэр бусад байгууллага, хамт олон, хувь хүнийг Бурхан Халдуныг моджуулах үйлст нэгдэхийг уриаллаа. Тэд мөн Бурхан Халдун ууланд авирах хүсэлтэй очиж байгаа хүмүүсээс нэг хүн 10 мод тарих журам гаргасан гэнэ. Ингэхдээ төлбөр төлөх шаардлагатай гэнэ. Мод тарьсан хүн бүрт батламж олгох аж.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж