Кино урлагийн зөвлөлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Кино урлагийн зөвлөлтэй боллоо

Монголын киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Монголын Кино урлагийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү  зөвлөлд  кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгджээ.

Монголын кино урлагийн зөвлөл нь кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн нэгдсэн  гурван чиглэлээр  бодлого боловсруулж  төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн ажиллах аж. Уг зөвлөл байгуулагдсанаар Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэн ажиллах боломжтой гэж  тэд үзэж буй юм.

Түүнчлэн тэдний зүгээс жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Монголын киночдын өдөр” болгон тэмдэглэх болсон гэнэ. Учир нь 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны эл өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны баримтат кино гарч  байсан ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж