
урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид
тавдугаар сарын 2-4-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Өнөөдөр 14.30 цагаас ЭМЯ дээр БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жуг
хүлээн авах уулзалт болох юм байна. Энэ айлчлал нь БНХАУ-ын Эрүүл
мэндийн сайдын Монгол Улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал юм.
Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд
хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах
аж. Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний
тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон
сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх
зорилтыг хэрэгжүүлж ажиллах юм байна.
Д.Жаргал