"Номыг дижитал хэлбэрт шилжүүлж, дэлхий нийтийг хамарсан онлайн номын сан байгуулах нь олон хүнд ашигтай байж болох ч ном, бүтээлийг зохиогчдын зөвшөөрөлгүй ашиглах нь дэндүү шударга бус явдал болно” гэж шүүгч мужийн шүүгч Дэнни Чин ярьсан байна. Шүүх мөн Google-д уг асуудлаар давж заалдах эрх олгосон байна.
Google онлайн номын сан байгуулах төсөлдөө номын зохиогчийн эрхийг бүртгэхэд зориулж 125 сая ам.долларын сан байгуулж, онлайн номын худалдаа болон зар сурталчилгаанаас олсон орлогоо зохиогч, эрхлэн гаргагчид өгөх тухай заасан аж. Google-ийн төслийг дэмжигчид цахим номын сан хэвлэгдэхээ больсон олон зуун номыг уншигчдад хүргэж, олсон ашгийг зохиогчид нь авах боломжтой болгоно гэж үзэж байгаа юм.
Харин эсэргүүцэгчид Google зохиогчид нь гомдол нэхэхгүй өнчирч хоцорсон номнуудыг дижитал хэлбэрт шилжүүлвэл зохиогчийн эрхийг зөрчиж, оюуны өмчийг хулгайлж байгаагаас өөрцгүй гэж үзэж байгаа аж.
Google-ийн удирдах зөвлөл төслийн төлөвлөгөөг дахин харах бөгөөд шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. "АНУ-д одоо ч зарим номыг олж унших амаргүй хэвээр байгаа нь ийм цахим номын сан ямар хэрэгтэйг харуулж байна. Ашиг орлого олох нь хамаагүй, бид Google Books болон Google eBooks -ээс хүмүүс хүссэн номоо олж унших боломжийг нээхийн тулд ажиллана" гэж Google мэдэгдэлдээ бичжээ. Google eBookstore нэртэй цахим номын дэлгүүр Google –ийн Google Books project төслийн нэг хэсэг бөгөөд анх 2004 онд дэлхийн 100 гаруй орны 15 сая ширхэг номыг дижитал хэлбэрт шилжүүлж эхэлсэн юм.
Ут төслийг эсэргүүцэгч The Open Book Alliance хамтарсан группэд Amazon, Microsoft болон Yahoo! зэрэг компаниуд багтсан бөгөөд шүүхийн шийдвэрийг интернэтийн экосистем дэх өрсөлдөөнд олон нийтийн сонирхол яллаа гэж үзэж байгаа ажээ.