Польш дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Польш дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Польш дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28, 29-нд Варшавын ойролцоох Тэресин хотноо болжээ. Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Польш дахь Монгол оюутан, залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдйин ес, эмэгтэйчүүдийн дөрөв, нийт 13 багийн 121 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй ангилалд Познань хотын “Буяны сэтгэлт хүү” баг, эмэгтэй ангилалд Варшавын “Андууд” баг тус тус тэргүүлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж