
SPI буюу “Ажилд ороход шаардагдах суурь ур чадварыг тодорхойлох тест” нь ажил хайгч иргэний өгөгдөлтэй харьцах, тооцоолох, хурдтай ажиллах, дасан зохицох, шийдвэр гаргах, өгөгдсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь хэрхэн сайн гүйцэтгэх зэрэг аливаа ажлын байранд амжилттай ажиллахад шаардагдах суурь ур чадварыг тестийн аргаар тодорхойлон илрүүлдэг онцлогтой юм. Энэхүү тестийг нэвтрүүлснээр ажил олгогч байгууллагууд ажиллах хүчний сонголтоо оновчтой хийхэд дэмжлэг үзүүлэхээс гадна их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгсөгч, ажил хайгч иргэд эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагаас гадна аливаа ажлын байранд амжилт гарган ажиллах ур чадвараа илэрхийлэх боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой юм байна. Тестийн номын нээлт өнөөдөр Монгол-Японы төвд болно.