Уран баримлын бэлэг тэмдэг шахуу болсон энэ алдарт бүтээлийг тун өвөрмөцөөр урлажээ. Гайхамшигт бүтээлийг панданы аргалаар хийх санаа өмнөд хөршийн нэгэн бүтээлчид төрсөн байна. Хятадын Хэнан мужийн Жэнжоу хотод гарсан нэгэн үзэсгэлэнд уг бүтээлийг тавьсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Хэдэн жилийн өмнө Хятадад Швейцарийн Элчин сайдаар ажиллаж байсан хүн үүнийг 300 мянган юань буюу 45 мянган ам.доллараар худалдан авсан байна.