Хүний духан дээр эвэр ургажээ…

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хүний духан дээр эвэр ургажээ…

Хятадад 101 настай  Zhang Ruifang гэгч  эмгэний духан дээр ер бусын сонин эвэр ургасан байна. Сонсоход хэдий инээдтэй ч бас өрөвдмөөр юмаа. Эмээ хядадын ЛинЛоу тосгонд амьдардаг бөгөөд гэр бүлийнхэн нь түүнд маш их санаа зовж байгаа гэнэ. Уг гайтай эвэр ноднин жилээс эхлэн ургаж эхэлсэн бөгөөд одоо 6 см урттай юм байна.  Одоо духных нь нөгөө талд бас нэг гүвдрүү бий болж байгаа бөгөөд магадгүй өрөөсөн  эвэр нь бололтой гэж ойр дотныхон нь таамаглаж байгаа аж.. Иймэрхүү маягийн ургацаг ихэвчлэн 60- 70 орчим насны хүнд ургадаг бөгөөд голдуу нарнаас харшилтай мөн цайвар шаргал царайтай хүнд тохиолддог юм байна. Гэхдээ Zhang Ruifang эмгэний эвэр бусдаас хамаагүй өөр хэлбэртэй, их ер бусын байгаа нь олны анхаарлыг татаж байгаа  юмаа. Хүний биен дээр ургасан илүүдэл эрхтэн нь голдуу хортой болон хоргүй хавдар байдаг байна. Иймэрхүү илүүдэл эрхтэнг мэс заслаар авчихаж болох ч уг өвчинийг үүсгэж байгаа  өвчнийг эдгээх боломжгүй гэнэ. хэрэв таны биеийн аль нэг хэсэгт ямар нэгэн юм ургаад эхэлбэл яаралтай эмчид хандаарай Магадгүй хортой эсвэл хоргүй хавдар байх ч  юм билүү ……….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж