Ч.Улаан, О.Чулуунбат нар гишүүнчлэлээ сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Ч.Улаан, О.Чулуунбат нар гишүүнчлэлээ сэргээлээ

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар өнөөдөр МАХН-ын төв байранд хүрэлцэн очиж МАХН-ын гишүүнчлэлээ албан ёсоор сэргээсэн байна. Эл үйл явдлын үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэлсэн үгэндээ “Монголын төрийг мөрийтэй тоглоомын газар болгосон, бидний олгигархиуд гэж нэрлээд байгаа зэрлэгшсэн хүн сүргээс салж ард түмэнтэйгээ нэгдэхээр манай эх оронч гишүүд манайд ирлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэдгийг энэ явдал харууллаа. Албан тушаалдаа шигдэж үлдэлгүй ард түмэндээ ирж байгаа энэ гурван гишүүнээ бид бүхэн булган сүүлтэй гишүүд гэж үзэж байгаа. Булган сүүлтэй гишүүдийн маань хойноос тун удахгүй өдий төдий гишүүд бидэн дээр ирнэ. МАХН-ын маань унаган гишүүд ирнэ” гэсэн байна. Одоо тэдгээр гишүүд МАХН-ын Бага чуулганд оролцож байгаа аж. Бага чуулганаар намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж буй юм байна. Тодруулбал, МАХН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, бага чуулганы гишүүд, гүйцэтгэх товчооны гишүүдийг томилох асуудлыг ярилцаж буй ажээ. Эдгээр албан тушаалд томилох хүний нэрсийг МАХН-ын дарга Н.Энхбаярын санал болгосны дагуу Бага чуулганы гишүүд санал хураахаар болжээ.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж