Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Төсөл хэрэгжиж байна

Эрүүл мэндийн яам, Итали Улсын төрийн бус АИФО байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Сэлэнгэ  аймагт хэрэгжиж  байна.  Төслөөр таван сумын 9 жижиг төслийг хэрэгжүүлэхээр 10.7 сая  төгрөгийн  дэмжлэг авч, 36 иргэн  ажлын байраар хангагдаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрджээ. Төслийн шугамаар Хүдэр, Орхонтуул, Хушаат сумдын 15 иргэнийг малжуулах төсөлд хамруулж, нийт 10.5 сая төгрөг олгосон  байна.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж