
Өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” хэмээх татварын шинэ журам мөрдөгдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл газрын тосны экспортын татварыг дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн сарын дундаж үнээс 60 хувиар, бензины татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээлд “Urals” маркийн газрын тосны дундаж үнэ 120,76 ам.доллар байсан байна. Тэгэхээр түүхий газрын тосны экспортын татвар 448,6 ам.доллараас хэтрэхгүй байх ёстой аж.
Э.Од