Дархан-Уул аймгийн хэмжээнд 19 гол горхи ширгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн хэмжээнд 19 гол горхи ширгэжээ

Өнөөдөр дэлхийн усны өдөр. Энэ өдрийг 1992 оноос эхлэн НҮБ-ийн гишүүн орнууд тэмдэглэн ирсэн байна. Энэ өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн усны талаар мэдээллийг бэлтгэлээ. Манай аймаг ус зүйн сүлжээгээр Умард мөсөн далайн ай савдагт багтдаг бөгөөд гол горхины тэжээлд хур бороо, гүний ус голлох үүрэг гүйцэтгэдэг. Олон жилийн дундаж урсацын 50-65 хувийг дан ганц хур борооны ус эзэлнэ. Усаар бүрхэгдсэн нийт талбай 21 мянга орчим га байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд явагдсан уст цэгийн тооллого бүртгэлээр нийт 956 уст цэг бүртгэгдсэнээс гурван нуур цөөрөм, 31 гол горхи, 26 булаг шанд, 8 үерийн хамгаалалтын далан, нэг усан сан, таван цэвэрлэх байгууламж, 878 худаг тоологдож байгаль цаг уурын дулаарал, хүний буруутай үйл ажиллагааны улмаас аймгийн хэмжээнд нийт 19 уст цэг буюу горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэжээ. Зөвхөн манай аймгийн жишээ ийм байна. Тэгэхлээр улсын хэмжээнд асар их тоо гарна гэсэн үг юм. Усны асуудал үндэсний хэмжээнд тулгамдаж, энэ талаар үндэсний хөтөлбөр батлагдаж, салбар яамны зүгээс 2011 оныг усны жил болгон зарласан юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж