Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ослын тоо ихэсчээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас эхний гурван сарын зам тээврийн хэрэг, зөрчил, ослын талаарх мэдээг гаргасан байна. Он гарсаар эхний саруудын байдлаар зам тээврийн 25 хэрэг, осол бүртгэгдсэнээс 23 нь осол, хоёр нь шалгагдаж байгаа аж. Эдгээрээс нийтдээ найман хүн бэртэж гэмтжээ. Харин зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл долоо нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 10 нь хурд хэтрүүлсэнээс тав нь уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс харин үлдсэн нь эрсэг урсгалд орсон, эгнээ байр буруу эзэлсэн гэсэн зөрчлөөс үүдэлтэй байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан хотод 120 гаруй камер бүхий хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Энэ утгаараа зам тээврийн осол хэрэг буурна гэж тодорхойлж байсан ч өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт ажиглагдахгүй байгаа гэнэ. Харин дээрх хугацаанд нийтдээ 4000 гаруй жолоочийн зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэнээс 1200 жолоочид захиргааны хариуцлага хүлээлгэжээ.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж