Энэхүү “Ledy entrepreneur “ нэртэй өргөмжлөл гардуулах ёслол нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, бизнесийн төрөл бүрийн салбарт тодорхой амжилт гарган аймгийнхаа эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг алдаршуулах, урам зориг өгөх зорилготой юм байна.
Энэ удаагийн шалгаруулалтаар “Хариуцлагыг хэрэгжүүлэгч энтрепрёнер хатагтай”-гаар Мандал сумын “Сүүтэй” ХХК-ий захирал Л.Пүрэвдулам, “Боловсролын салбарын энтрепрёнер хатагтай”-гаар Мандал сумын “Нархан” цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбасайхан”, “Мал аж ахуйн салбарын онцлох энтрепрёнер хатагтай”-гаар Цагааннуур сумын “Буянт хуурч” мал эмнэлгийн үржлийн нэгдлийн эмч Б.Буянт, “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч төрийн түшээ энтрепрёнер хатагтай”-гаар аймгийн Гаалийн газрын орлогч дарга С.Норжинсүрэн, “Газар тариалангийн салбарын онцлох энтрепрёнер хатагтай”-гаар Баруунбүрэн сумын “Зүүн хөвч” ХХК-ийн ажилтан Д.Хажид, “Санхүүгийн үйлчилгээний салбарын онцлох энтрепрёнер хатагтай”-гаар Сүхбаатар сумын “Мэдээлэл аудит” ХХК-ий ажилтан А.Гэрэлмаа, “Худалдаа үйлчилгээний салбарын онцлох энтрепрёнер хатагтай”-гаар Сүхбаатар сумын “Гүн бат оргил” ХХК- ий Д.Энхмаа, “Нийгмийн үйлчилгээний салбарын энтрепрёнер хатагтай”-гаар Сүхбаатар сумын “Туж” сургалтын төвийн захирал Д.Ариунжаргал, “Хүнсний үйлдвэрийн салбарын онцлох энтрепрёнер хатагтай”-гаар Зүүнбүрэн сумын “Эрхэмсэг гүнж” ХХК-ий эзэн Н.Наранчимэг нар тодорлоо. Харин “Ledy entrepreneur -2010 “ёслолын шилдгийн шилдэг “Гран при” шагналын эзнээр Сүхбаатар сумын “Шилмэл эсгий” ХХК-ий эзэн С.Норов шалгарсан байна.