Б.Жаргалсайхан Өвөрхангайд шууд л гарах гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан Өвөрхангайд шууд л гарах гэнэ

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Өвөрхангай аймагт нэр дэвшихэд шууд л “ногоон гэрлээр” гарах гэнэ. УИХ-ын сонгууль бүрээр Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулдаг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Лүндээжанцан нартай Б.Жаргалсайхан дарга ана мана үзэн гарч ирэх бололтой. Ийм нэгэн хөгжилтэй яриа өчигдөр Төрийн ордонд болсон “Парламентын шинэчлэлд улстөрийн намуудын үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн юм.

Учир нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл дээрх хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн тогтолцооны тухай ярихдаа “Хэрвээ Өвөрхангай аймагт Б.Жаргалсайхан бид хоёр нэр дэвших юм бол гарч ирэхгүй. Яагаад гэвэл танилын хүрээ бидэнд байхгүй, тэнд. Тийм учраас энэ аймгийнхан Д.Лүндээжанцан даргыг л сонгоно. Тийм биз дээ, Б.Жаргалсайхан” гэж ам асуувал тэрбээр “Би шууд гарна. Яагаад хүнийг доош хийгээд байна” гэж хэлэлцүүлэгт оролцогчдыг хөгжөөсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж