“Хүүхэд зодохгүй” олон улсын өдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Хүүхэд зодохгүй” олон улсын өдөр болж байна

“Хүүхдээ зодож шийтгэхгүй байя” уриатай олон улсын өдрийг дэлхий дахинаа жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг ажээ. Энэ тэмдэглэлт өдрийн арга хэмжээг “Хүүхдийг ивээх сан” Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд фото зургийн үзэсгэлэн, хүүхэд хүмүүжүүлэх аргын сурталчилгаа, “Хэрвээ би компанийн захирал бол хүүхдийн төлөө үүнийг л хийнэ” шилдэг санааны уралдаан, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн илэн далангүй яриа багтжээ. Энэ жилийн өдрийн сэдэв нь “Хүн зодвол гэмтэн болно. Амьтан зодвол нүгэл болдог. Хүүхэд зодвол…???” юм байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж