Орос-Хятадын Хөрөнгө оруулалтын сангийн нийт хөрөнгө 4 тэрбум ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын Хөрөнгө оруулалтын сангийн нийт хөрөнгө 4 тэрбум ам.долларт хүрчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2011 онд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд хоёр улсын хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцсон билээ. Казахстан, Беларусь зэрэг Гаалийн нэгдсэн холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр шууд хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулж байгаа аж.

Санг Оросын талаас Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Гадаад эдийн засгийн банк, Хятадын талаас Улсын Хятадын хөрөнгө оруулалтын корпораци тус тус байгуулсан юм. Энэхүү сан нөөцийн салбарт бус харин ложистикийн хүрээн дэх төслүүд, газар тариалан, үйлдвэрлэлийн цогцолбор, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулална. Гэрээний  нөхцөл ёсоор нэг тэрбум ам.долларыг Оросын шинэчилсэн хөрөнгө оруулалтын сан /ОШХОС/ болон Хятадын хөрөнгө оруулалтын корпораци /ХХОК/, 1-2 тэрбум ам.долларыг Хятадын институцын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын бие даасан сангаас татан төвлөрүүлэх юм.

Сангийн хөрөнгийг хоёр тал 5-7 жилд оруулахаар төлөвлөрсөн байна. Одоогийн байдлаар төвлөрсөн нийт хөрөнгө 4 тэрбум ам.долларт хүрээд байгаа тухай ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов Орос-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын форумын үеэр мэдэгджээ. Тус хоёр орны худалдааны эргэлт 2011 онд 83 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дүнг  2015 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.  

Э. Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж