Доктор Ч.Хурцыг тэргүүнээр сонгов

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Доктор Ч.Хурцыг тэргүүнээр сонгов

Уул уурхайн салбарын ахмадууд  нэг дор цуглан  тулгамдсан асуудлаа  нээлттэйгээр ярилцаж байсан  удаа бараг байхгүй. Томоохон компаниудын мэдэлд “ахмадуудын” гэх  холбоод байдаг ч  энэ нь тэр бүр  төрийн эрх барих дээд байгууллагуудад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байгаагүй юм. 

Эдгээр байгууллагыг нэгтгэсэн нэгэн холбоо шинээр мэндэллээ. ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөний үеэр шинэ холбооны дүрмийг танилцуулж, тэргүүн болон удирдах зөвлөлөө  сонгосон.  Монголын уул уурхайн салбарт бага залуу наснаасаа ажиллаж, одоо ч өөрийн байр сууриа ил тодоор илэрхийлдэг, геологи, эрдэсзүйн ухааны доктор Ч.Хурцыг  нэгдсэн холбооны тэргүүнээр олонхийн саналаар сонгосон юм. 

Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөнд оролцогчдоос УИХ, Засгийн газар, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргав.
                                                                                                                                       Г.Идэр
 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж