
урсгалаар уран бүтээлээ туурвидаг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Ньюанс” хамтлагийн “Melody pop opera” тоглолт өнөөдөр болно. Тоглолт
хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ДБЭТ-ын гоцлол дуучин,
гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа,
Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд, “Memory pop orchestra”, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү нар оролцох юм.
Энэ үдэш “Ньюанс” хамтлагийн залуус үзэгчдэд жинхэнэ сонгодог үдшийг мэдрүүлэх гэнэ. Тэд хэлэхдээ “Тоглолт нэрнээсээ эхлээд л сонгодог байх
болно. Дан дэлхийн сонгодог дуурийн ариг дуулахаас гадна мэргэжлийн уран бүтээл эгшиглэх үдэш байх болно” гэв. Дахин сануулж хэлэхэд тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
М.Урин