Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

МҮОНТ-ийн “Тусгай салаа” олно ангит  киноны гол дүр Сүлдийг дүрийг бүтээсэн жүжигчин А.Алтанхуяг дахин дэлгэцийн олон ангит бүтээлд цэргийн дүр бүтээж байгаа гэнэ. Алтанхуяг энэ удаад тусгай албаны цэрэг бус эх орноо алтан амиараа хамгаалж буй хилийн цэргийн дүрийг бүтээжээ. Тун удахгүй дэлгэцнээ гарах “М 21 энтертайнмент”-ийн бүтээл “Халуун тангарагтай амь” хилчдийн тухай эл  кинонд Гавьяат жүжигчин С.Дамдин УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, зохиолын дуучин Б.Болдбаатар, уртын дуучин А.Түмэн-Өлзий нар тогложээ. Жүжигчин А.Алтанхуяг найруулагчийн нүдэнд цэргийн дүрээр илүүтэй буудаг бололтой.

“Халуун тангарагтай амь” киноны трэйлерийг ЭНД дарж үзнэ үү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж