Хөгжлийн гарцыг хамтдаа хайна

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн гарцыг хамтдаа хайна

Шведийн вант улс дах Монгол Улсын Элчин
сайдын яам, Монгол- Европын нийгэмлэг хамтран “Монгол орны хөгжилд”
сэдэвт чуулга, уулзалтыг ирэх сарын 5-нд Швейцарийн нийслэл Стокхольм
хотноо “Өндөр технологи, Европын стандартыг Монголд нэвтрүүлэх нь”
сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтын зорилго нь
Монголын эдийн засгийг зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус, мэдлэгт
суурилсан чиглэл рүү хөгжүүлэхэд шаардлагатай өндөр технологи, Европын
туршлагыг нэвтрүүлэхээр зорьж буй аж. 2005 оноос хойш долоо дахь жилдээ
зохиогдож буй тус уулзалтад 12 орноос давхардсан тоогоор 100 гаруй
илтгэгчид ирж манай улсын хөгжил, дэвшилтэй холбоотой сэдвээр илтгэл
тавьж байсан юм байна. Төр засгийн зүгээс гадаадад суугаа
монголчуудынхаа оюуны чадавхийг улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр
ашиглах  гарцыг энэхүү уулзалт олгох аж. Үүнд манайхаас Үндэсний хөгжил
шинэтгэлийн хороо, Эдийн засгийн форум хамтран оролцох юм байна.

Б.Ууганбаяр
Эх сурвалж: "Mongolian economy" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж