Залуусын хүсэн хүлээдэг шар айргийн фестивалийг зорьж очиход их хотын залуус танхимын суудлыг аль хэдийнэ эзэлж, хамтлаг, дуучдын тоглолт, хөгжөөнт тоглоом, шар айргийн тэмцээн эхлэх мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Хүсэн хүлээсэн мөч ч удалгүй ирж хамтлаг дуучдын тоглолт эхэлж шар айргийн тэмцээнээр үргэлжлэв. “АПУ” ХК-ийн нэг литр “амьд” шар айргийг хамгийн богино хугацаанд ууж дуусгах тэмцээнд зургаан залуу, зургаан бүсгүй оролцсон. Тэмцээний ялагчид орчин үеийн Улаанбаатар хотын залуусын өнгө төрхийг илтгэдэг “Нийслэл” брэндийн шар айргийг урамшуулал болгон өгсөн юм.
“Их хотын баяр”-ын хамгийн том бэлэг нь Монголын рок попын оддын амьд тоглолт байдаг билээ. Энэ жилийн арга хэмжээний урлагийн тоглолтыг “Чингис хаан” хамтлагийн ахлагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан эхлүүлсэн нь залуусын сэтгэлийн хөөрлийг дээд цэгт нь хүргэж чадсан юм. Тэрбээр “Монгол цэргийн өдөр” болж байгааг тохиолдуулан цэрэгт байхдаа зохиосон дуугаараа залууст бэлэг барихаа ч мартсангүй. Үүний дараа “Их хотын баяр”-т хүрэлцэн ирсэн залуус “Нэгэн зүгт” хамтлагийн “Юндэн гөөгөө”, “Хайр ирлээ” зэрэг дууг даган дуулж, аянд нь бүжиглэсэн юм. Шар айргийн баярт хүрэлцэн ирсэн залуусыг Мс Н.Алтанхуяг хөгжөөж, залуусын уухай, ширээгээ “бөмбөрдөх” нүргээн Улаанбаатар рестораныг жинхэнэ утгаар нь доргиож байлаа. Залуус тайзны өмнө гарч бүжиглэх зэргээр сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байсан нь уур амьсгалыг халуун болгож байсан гэдгийг энд онцолъё. Тэдний олонх нь жил бүрийн “Их хотын баяр”-т оролцдог бөгөөд “Энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг болсон” хэмээж байлаа. Учир нь энэ өдрүүдэд л их хотын залуус нэгэн үдшийг өөрийнхөөрөө өнгөрөөж чаддаг ажээ.
Өнгөрсөн жил болсон “Их хотын баяр”-т өөрсдийн ая дуугаа өргөж байсан “Камертон” хамтлагийн гишүүн Эба, Мээдээ нар энэ удаад гэр бүл, найз нөхдийн хамт үдшийг өнгөрүүлэхээр ирсэн байсан юм.
Камертон хамтлагийн дуучин Эба:
-Манай хамтлагийнхан “АПУ” ХК-ийн зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд жил бүр оролцдог. Өнгөрсөн жил манай хамтлагийнхан ирж залууст ая, дуугаа өргөж байсан. Харин энэ жил хамтлаг, дуучдын дууг даган дуулж, хотын залуустай хамт “АПУ”-гийн хүйтэн шар айраг ууж, алжаалаа тайлж байна. Үнэхээр “nice” арга хэмжээ болж байна. “Их хотын баяр”-ын нээлт сайхан боллоо. Сайхан ч үргэлжлэх байх. Улаанбаатар хотод иймэрхүү маягаар үдшийг өнгөрүүлж, доргио залуусын хэмнэлийг мэдрэх арга хэмжээ тун ховор. Тиймээс нийслэлийн залууст нэг өдрийг хамтдаа, зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон “АПУ-гийн хамт олонд талархаж байна гэсэн юм.
Үндэсний ууган үйлдвэрлэгч “АПУ” ХК-аас зохион байгуулсан уг арга хэмжээ энэ долоо хоногийн турш Их хотыг шуугиулах нь. Учир нь Монголын рок попын оддын амьд тоглолтыг үзэж, шар айргийн тааламжит амтыг мэдэрч, найз нөхөд, хамт олонтойгоо нэгэн үдшийг сэтгэлийн хөөрөл дунд өнгөрөөх хүсэлтэй залуусын хөл “Их хотын баяр” болж буй Улаанбаатар ресторанд өнгөрсөн амралтын өдрүүдэд татарсангүй. Энэ орчныг залууст бүрдүүлж өгсөн “АПУ”-гийнхан нийслэлийн залуусын амьдралын хэв маягт ийнхүү содон өнгө төрхийг бий болгож чадлаа.
Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү