Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Өнгө нь өөрийгөө ургуул өөрөөсөө тусламж авдаг. Учир нь өнгөний хаан хатан болсон хоёр өнгө харц барлаг болох таван өнгөтэйгөө нийлэмжтэй амьдарсаар хүмүүс бидний гайхширлыг төрүүлдэг. Сэтгэлзүйчид хүний өнгөний мэдрэмж, хүртэхүйгээр түүниий сэтгэл санаа сэтгэлийн онцлогийн тогтоож чаддаг гэж үзэж байна. Өнгө нь хүнд санамсаргүй, гэхдээ завал хүчтэй үйлчилдэг зүйл юм. Аливаа хүмүүн боловсрол, мэдлэг зэргээс үл харглзан өнгө будгийн цогцолыг хүлээн авах чадвартай байдаг.

Өнгө нь дан ганц хувь хүнд бус энэ дэлхийн бүхий л зүйлд шингэн уусч түгээрээ хүний сэтгэлийг хөдөлгөж байдаг. Үүний нэг илрэл нь бол “ Улс төр” юм. Улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулахад маш чухал нөлөө үзүүлдэг чимээгүй өдөөгч бол өнгө байдаг. Аль ч улс орны нам эвслүүд өөрийн үндэстний дуртай өнгө буюу уламжлалт өнгийг сонгон авч туг далбаа, лого зэргийг хийснээр хүний санаанд маш хүчтэй нөлөө үзүүүлдэг. Ард иргэдийн ямар нэг жагсаал цуглаан, улс төрийн намуудын сонгуулийн үыл ажиллагаанд харагддаг.

Гол төлөв улаан, хар өнгийг сонгодог нь хүн төрлөхтөнд нэрээ хар бэхээр бичиж үлдээсэн нэртэй удирдагч нартай холбоотой байж болох талтай. Эл хоёр өнгө нь хүний сэтгэлийг хөөргөх, урам зориг өгөх, мөн сүр хүч болон айдсыг илтгэдэг тул Гитлер, Сталин гэх дэлхйин агуу удирдагч, дарангуйлагч нар ийм өнгийн хувцас, туг далбааг өөрсдийн нэрийн хуудсаа болгосон байдаг. Ер нь улаан өнгө нь хүний сэтгэлийг татах нөлөө ихтэй, харин хар өнгө нь айдас, хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг.

Ихэнх улс орнуудын далбаанд улаан өнгө зонхилон орсон байдаг. Энэ нь дулаан таатай сэтгэгдэл төрүүлдэг, мөн шар өнгө нөлөө ихтэй тул улаан болон буад өнгөтэй хамт уусч орсон байдаг.

Улс төрчдийн хувьд гол төлөв хар, саарал буюу бараан өнгийг илүүд үзэн хувцасладаг. Энэ нь албан ёсны, дипломат ажил хэрэгч харагдуулдаг бас сүр хүчийг ямагт илэрхийлдэг. Тэднйи хэрэглэж буй зүйлс болох сандал ширээ, машин тэрэг нь хүртэл хар бараан өнгөтэй байдаг.

Гэхдээ дандаа ийм өнгийг сонгоод байх нь зохимжгүй юм болов уу? тухайн цаг үедээ тохируулж хувцаслах нь өөрт болон бусдад таатай мэдрэмж, дотно харьцааг төрүүлж болох талтай. Тухайлбал УИХ-ийн гишүүн Б. Батбаяр ажил хэрэгч үедээ албан ёсны хувцасаа өмсдөгч саяхан болсон өөрийнх нь нэрэмжит сумо бөхийн тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдтэй хамт Япон улсад очоод тэдэнтэйгээ адилхан цагаан цамц энгийн хувцас өмсөж явсан нь ойр орчмын хүмүүстээ эерэг дулаан уур амьсгалыг төрүүлж байгаа нь нэг илэрхий зүйл юм.

Өнгө бүхэн хүнд янз бүрийн сэтгэгдэл үлдээдэг.

Улаан өнгө: Хүний анхаарлыг хүчтэй татдаг өнгө юм. Цусны даралтанд нөлөөлдөг мөн эрч хүч, баяр баясгалантай өнгө. Улаан өнгийн хувцас нийтэч, илэн далангүй байдлыг илэрхийлдэг. Хэрэв та олны анхаарлыг татхыг хүсвэл улаан өнгийн хувцас сонгоорой. Мөн улс төрд болон улс оронд өргөн хэрэглэдэг. Эсрэг хүйсний хүндээ таалагдахыг хүсвэл улаан өнгийг сонго хэрэгтэй. Сул тал нь гэвэл эзэрхэг, түрэмгий, хэт даргархуу, бардам, дээрэлхүү байдлыг илэрхийлдэг нь энэ өнгөний сул тал нь юм.

Хар өнгө: Эл өнгийн хувцасыг албан ажлын үед болон махлаг мяраалаг хүмүүс өмсөх дуртай байдаг. Хүч чадал, дэг журам, хүчирхийлэлийг илэрхийлдэг. Тийм учраас цэрэг болон цагдаагын хүчний байгуллагууд өргөн хэрэглэдэг.зарим тохиолдолд уран хийц, чамин тансаг, уй гашуудал болон баяр ёслолын үед хэрэглэдэг. Өнгөний хаан гэгдэг.

Шар өнгө: Хүмүүсийг өдөөх анхаарлыг татах байдлыг илэрхийлдэг, найр цэнгэл, хулчгар байдал идеализм, либерализм, шудрага бус байдал гэх олон зүйлийг тодорхойлдог.Египтэд шар өнгийг уй гашууг бэлгэддэг гэж үздэг байхад Японд эр зоригыг төлөөлдөг байна.

Ногоон өнгө: Байгаль цэвэр ариун, шинэ сэргэг бадлыг илтгэдэг. Итгэл найдвар, элбэг дэлбэг, залуу насыг тодорхойлдог. Сэтгэлзүйн хувьд энэ өнгө өөртөө итгэлтэй, боловсролтой, бусдын итгэлийг даахуйц сэтгэгдлийг төрүүлдэг ч сул тал нь зөрүүд, уйтгартай улбагар дорой төрхийг илэрхийлдэг.

Хөх өнгө: Амгалан тайван байдлыг илэрхийлдэг. Дэг журмыг сахигч, гэсэн итгэл төрүүлэх боловч хэт хуучинсанг гэх сэтгэгдэл төрүүлдэг. Энэ

өнгийн хувцасыг эмэгтэй удирдагч нар өмсвөл их зохимжтой болох юм. Тийм учраас улаан өнгийн хамт улс төрийн плакатанд хэрэглэгддэг.

Цагаан өнгө: Гэнэн томоогүй байдал эмзэг, цэвэр томоогүй, энх тайван, хүйтэн хөндий, анхаарал татахуйц өнгө юм.бусад өнгөтэй маш сайн хосолж чаддаг. Шинэ сэргэг зүйлийг сэдэгч, ирээдүйд тэмүүлэгч байдлыг илэрхийлдэг. Энэ өнгө нь хар, хөх саарал өнгөтэй их эвтэйхэн цохицдог. өнгөний хатан гэгддэг.

Саарал өнгө: Тодорхойгүй байдал, эрэгцүүлж болохуйн билэгдэл сайн өнгөний нэг юм. Саарал өнгө нь хүний нүдийг бага ядраадаг. Хүйтэн албан ёсны буюу гутрангуй өнгө. Саарал хувцас нь өдөр тутмын ажил хэргийн хувцас болдог. Хүний анхаарлыг төдийлөн татдаггүй.

Хүрэн өнгө:
Өдөр тутмын буюу амралтын тайвширалыг өгдөг. Мөн бат бөх суурьтай, буурьтай байдлыг илэрхийлдэг.

Макс Люшер гэх нэртэй сэтгэл судлаач нь хүний өнгөний сонголт, таашаал, дургүйцлээр нь хүний сэтгэл санааг тодорхойлох нэгэн сонжоог бололвсруулсан байдаг.

Сонжоо

Юуны өмнө та саарал, ногоон, улаан, шар, ягаан, хүрэн, хар гэсэн өнгийг төсөөл. Дараа нь бодож тунгаалгүйгээр өөртөө хамгийн их таалагдаж байгаа, хамгийн их таалагдахгүй байгаа хоёр өнгийг сонго. Сонгосныхоо дараа тайллыг уншаарай.

Саарал:
Саарал өнгөнд дуртай хүн сэтгэлийн тайван байдал, тогтвороо алдахгүйн тулд гадна элдэв үйл явдлаас санаатайгаар зайлсхийхийг хичээдэг. Харин таашаадаггүй бол нилээд түрэмгий, дайчин бөгөөд хүчтэй сэтгэгдэл авахыг хичээдэг.

Ногоон: Ногоон өнгийг эрхэмлэдэг хүн хэт шулуун, гүндүүгүй бөгөөд өөрийгөө хэт дөвийлгөж, бусдыг араасаа дагуулахыг хүсдэг. Харин таашаадаггүй бол хүмүүс өөрөөс нь дэдндүү их юм шаардаж байна гэж гомдлох дуртай.

Улаан: Улаан өнгийг таашаадаг хүн хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэхийг хүсдэг. Харин дургүй бол түрэмгий, хүч түрсэн зүйлд дургүй, зайлс хийдэг.

Шар өнгө:
бие даасан байдлыг эрхэмлэдэг, сайхан амьдрана гэдэгтээ итгэж явдаг хүмүүс шар өнгийг эрхэмлэдэг. Харин дургүй бол сэтгэл санааны тогтвортой байдал болон бие даасан зан дутагддаг.

Ягаан өнгө:
Энэ өнгөнд дуртай хүмүүс бусадтай ойлголцох, зөвшилцөлд хүрэхийг эрмэлздэг ч шийдвэр гаргахдаа багагүй эргэлзэж, тээнэгэлзэх нь бий. Харин ягаан өнгөнд дургүй хүмүүс нь сэтгэлийн хүчтэй мэдрэмжийг өөрийн эрхгүй санагалзаж байдаг.

Хүрэн өнгө:
хүрэн өнгийг эрхэмлэж байгаа бол сайтар амарч, хүчээ сэлгэх шаардлагатай болсныг харуулж байна. Харин таашаадаггүй бол өдөр тутмын нэгэн хэвийн ажилд тун дургүй.

Хар өнгө:
хар өнгөнд дуртай хүмүүс нөхцөл байдлын хүлээнээс гарч чадалгүй явсаар ялагдал хүлээх нь цөөнгүй. Хаирн дургүй хүмүүс нь элдэв цээр, дүрэм журманд захирагдах дургүйг харуулж ч нөгөө ьалаас амьдралаас хэт их зүйл шаардсан нилээд эрсдэлтэй амьдралтай байна.

Энэ сонжооний хариулт нь явц цав таарах албагүй юм. Учир юу вэ? гэхлээр дээр өгүүлсэн өнгөний талаарх зарим ойлголт өрөөсгөл байж болох юм. Та өөрийгөө нэг сонжоод үзээрэй.

http://baatara.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж