Ойг тохиолдуулан манай улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд уулзалтын эхэнд зочдодоо талархал илэрхийлээд хамтарсан нислэг нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон томоохон үйл явдал. Цаашид манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа сансрын салбарт улам идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархаж байгаагаа илэрхийлээд 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, Монголын ард түмэн биднийг урьсанд гүнээ талархаж байна. Оросын ард түмэн Монголын талаар сайнаар дурсаж, сайн найзаа хэмээн хүндэлж явдаг. Дайны хүнд хэцүү үед Монголчууд бидэнд тусалж байсныг одоо хүртэл санан дурсаж, талархаж явдаг гэлээ.
Хамтарсан нислэгийн ойд зориулан Монголбанкнаас сансрын нисэгчийн дүрс бүхий дурсгалын зоос гаргасныг Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Засгийн газрын тэргүүнд гардууллаа.