АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана

Ардчилсан нам маргааш Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар болжээ. ҮЗХ-ны хурал Төрийн ордны Их танхимд болох юм байна. Тус хуралдаанаар 2012 оны УИХ-ын сонгуульд гол хөзөр болгон дэлгэх “Монгол хүн-2020” хөтөлбөрөө батлуулахаар төлөвлөжээ. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй бөгөөд УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлахаас эхлээд олон шийдвэр гаргахад голлох үүрэг хүлээдэг субьект юм. Зарим мэдээллээр бол дээрх хуралдаанаар УИХ болоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд нэр дэвших эрхмүүдийг тодруулах учраас нам доторх фракциуд энэ амралтын өдрүүдийг амрах чөлөөгүйгээр өнгөрүүлж байгаа сураг чих дэлслээ. Тухайлбал, МоАХ, Шонхор зэрэг фракциуд ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанд хамгийн их ач холбогдол өгч буй мэдээлэл байна.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж