МАХН-ын бага хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага хурал эхэллээ

МАХН-ынхан өнөөдөр намын байрандаа бага хурлаа хийж байна. Тус бага хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийтдээ 150 орчим төлөөлөгч оролцож байгаа гэх мэдээлэл өглөө. Бага хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН нь ямар төлөвлөгөөтэйгээр оролцох талаар хэлэлцэж эхлээд байна. Мөн тус сонгуульд намаас ямар хөтөлбөр дэвшүүлэн оролцохоо урьдчилан ийнхүү хэлэлцэх аж. Хэдийгээр тус намын дарга Н.Энхбаяр Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдсанаас хойш 14 хонож, мөн түүнийг яллагдагчаар татан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн пүрэв гаригт /IV.26/ гаргасан ч намын дотоод ажлыг Н.Удвал, Л.Цог нар зангидаж буй гэнэ. Тиймээс тус бага хурлыг мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар удирдаж байгаа ажээ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж