Цөмийн зэвсэгтэй болохоос болгоомжлуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсэгтэй болохоос болгоомжлуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд болж байгаа цөмийн аюулгүй байдлын  талаархи уулзалтын үеэр гадаадын 47 улсаас ирсэн төлөөлөгчдөд хандан цөмийн материалыг хэрхэн нууцлах талаар анхаарал тавих шаардлагатай байна гэж хэлжээ. Тэрээр Аль Кайда маягийн бүлэглэлүүд цөмийн зэвсгийг ашиглахаар тэсэж ядан чармайж байгааг анхааруулжээ. Энэхүү уулзалтад цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа Иран, Умард Солонгос хоёроос бусад орнуудыг урьсан юм байна. Мөн АНУ-ын зүгээс дээрхи хоёр орныг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчигч хэмээн нэрлэж байгаа юм. Мөн Сири улсыг энэхүү уулзалтад уригдах орнуудын жагсаалтаас хассан байна. Учир нь АНУ Сирийн эрх баригчдыг мөн л цөмийн зэвсэгтэй болохоор хөөцөлдөж эхэлсэн гэж тооцож байгаа ажээ. Харин Хятад, Пакистан болон Энэтхэг зэрэг цөмийн зэвсэг бүхий томоохон орны төлөөлөгчид Вашингтоны урилгыг хүлээн авч уулзалтад оролцсон байна. Энэхүү уулзалтаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Ираны цөмийн зэвсэгтэй болох эрмэлзлийн талаар оруулаагүй нь зарим нэг хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ. Хэрэв Ираны асуудлаар энэ уулзалтын үеэр яригдсан бол нэлээдгүй мэтгэлцээний сэдэв болох байлаа гэж мэдээллийн хэрэгслүүд дурдацгааж байна. Барак Обама энэ уулзалтын үеэр хэлэхдээ “ Ямар ч хугацаааны туршид  бай АНУ-д учруулж болох  хамгийн том ганцхан аюул байгаа нь террористууд цөмийн зэвсгийг гартаа оруулж авах явдал юм” гээд “энэ нь ойрын ирээдүйд АНУ болоод нийт дэлхийн аюулгүй байдлыг өөрчилж чадах эрсдэлтэй зүйл болно“ хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр Өмнөд Өфрикийн БНУ-ыг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөтөлбөрт үлгэр жишээ оролцож байгааг тэмдэглэн сайшаасан аж. Энэхүү уулзалтад Израйлийн зүгээс зөвхөн ерөнхй сайдын орлогчоо оролцуулсан нь Турк болон  Египет улсуудын зүгээс тус улсын өсөн нэмэгдэж байгаа цөмийн зэвсгийн асуудлаар маргаан дэгдээхээс эмээсэн бололтой гэж эх сурвалжууд мэдээлж бйана.

М.Наст
Эх сурвалж СNN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж